2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26

UFC холбооны аварга Хабиб Нурмагомедовын аав Covid-19 өвчнөөр нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын аав, дасгалжуулагч Абдулманап өчигдөр 57 насандаа Covid-19 өвчний хүндрэлийн улмаас нас баржээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн халдвар авсныхаа дараа эхлээд төрөлх Дагестандаа эмчлүүлж байгаад дараа нь хүндэрсэн тул тавдугаар сард Москва хотын цэргийн эмнэлэгт хүргэгдэж байв.

Абдулманап нас барсан тухай өчигдөр Хабибын менежэр Али Абделазиз твиттер хуудсандаа анх мэдээлсэн юм.

Холимог тулааны төрөлд нийт 28 тэмцээнд орохдоо ганц ч ялагдаагүй Хабиб Нурмагомедовыг бэлдэж, дэвжээнд гаргасан гол хүн нь түүний аав Абдулманап.

Залуудаа самбо бөх барилддаг байсан тэрбээр тулааны өөр өөр төрөлд хэд хэдэн дэлхийн аварга төрүүлсний дотор UFC холбооны Ислам Махачев багтдаг юм.

 

Эх сурвалж: BBC

 

x