Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй бурхны оронд оджээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
 

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн Б.Мөнхтуяа өнөө өглөө бурхны оронд оджээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад "БНСУ-аас ирж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн COVID-19 халдварын улмаас биш хавдрын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан" гэдгийг хэллээ.

Тэрээр 2015 оноос хойш таван жилийн турш гурван хорт хавдартай тэмцсэн бөгөөд БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байжээ.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!