Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайханы үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ₮900 саяд хүрч, Х.Нямбаатарынх хоёр дахин өсжээ

ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд 2016 оны Парламентаас 38 хүн улиран сонгогдоод буй.

Тэдгээр гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг 2016 онд УИХ-ын гишүүн болохынх нь өмнөх буюу 2015 оных нь ХОМ-тэй харьцуулан Factcheck.mn цувралаар хүргэж байна.

Юун түрүүнд үл хөдлөх хөрөнгийнх нь мэдүүлгийг харьцуулахад дөрвөн гишүүний хөрөнгө онцгой нэмэгдсэн байна.

Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нарын үл хөдлөх хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос хойш өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2 тэрбум гаруй, Ж.Бат-Эрдэнийнх нэг тэрбум гаруй болтлоо өссөн бол Т.Аюурсайханых 900 сая, Х.Нямбаатарын үл хөдлөх хөрөнгө мөнгөн дүнгээр ойролцоогоор хоёр дахин өсжээ.

Хүснэгт 1. Үл хөдлөх хөрөнгө нь өссөн гишүүд

Овог, нэр

Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)

2015

2019

Жамъянгийн МӨНХБАТ

900,000

2,250,000

Жадамбын БАТ-ЭРДЭНЭ

717,000

1,186,000

Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ

355,000

570,000

Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН

660,000

2,510,000

Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН

4,333,665

6,280,865

Төмөрбаатарын АЮУРСАЙХАН

430,000

900,000

Хишгээгийн НЯМБААТАР

350,000

650,000

Б.Дэлгэрсайханы үл хөдлөх хөрөнгө л гэхэд дангаараа 2 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин дараах гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн дөрвөж жилд буурчээ.

Хүснэгт 2. Үл хөдлөх хөрөнгө нь буурсан гишүүд

Овог, нэр

Үл хөдлөх хөрөнгө(мянган төгрөг)

2015

2019

Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН

431,200

365,960

Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН

4,370,033

1,586,033

Болдын ЖАВХЛАН

1,231,250

1,020,000

Баагаагийн БАТТӨМӨР

590,800

360,000