Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр шинээр ажиглалтад орсон 541 хүнээс есийг нь ХӨСҮТ-д тусгаарлажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирустэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.03/

https://www.facebook.com/iKonNews/videos/275362060341606/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "10,978,000 хүн хүн коронавируст халдвараар өвчилж, 578,000 хүн энэ өвчнөөр эндлээ. Сүүлийн 24 цагт 183,000 хүн шинээр халдвар авч 4,000 гаруй хүн эндсэн. Энэ нь өмнөх өдрөөс өссөн дүн юм.

Мөн сүүлийн хоногт АНУ 54,000, Бразил 48,000, Энэтхэгт 21,000-аар өвчлөл нэмэгдлээ. АНУ-д нэг өдргийн дотор бүртгэгдсэн халдварын тоо халдвар гарснаас хойших хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрлээ.

ОХУ-д 6,000 хүн шинээр өвчилж, 147 хүн эндсэн байна.

Манай орны хувьд өчигдөр шинээр 541 хүн ажиглалтад орж, 274 гэрийн тусгаарлалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар 2,713 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.

Өчигдөр БНСУ-аас 420, АНУ-аас 25 хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн бол Замын-Үүд боомтоор 96 хүн орж ирсэн. Эдгээр иргэдээс 9 хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Бусад хүмүүсийг буудлуудад тараан байршууллаа.

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр тусгай үүргийн гурван онгоцыг ариутган, халдваргүйжүүлсэн" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.