Өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ авчирч байгаа билээ.
Ийнхүү тус улс руу үйлдсэн хоёр дахь нислэгээр 256 хүн эх орондоо ирлээ. Тодруулбал,
- Эрүүл мэндийн шалтгаантай 58
- хөгжлийн бэрхшээлтэй 61
- өндөр настан 11
- жирэмсэн 11
- БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62
- хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 хүн ирж байгаа юм.
гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байгаа.
Эхний онгоц 20:35 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан бол Бээжин хотод техникийн буулт хийсэн онгоцны зорчигчдыг авчирч буй 170 хүнтэй онгоц 20-30 минутын дараа газардах юм байна.
ВИДЕО: /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шууд дамжуулалтаар хүргэж байна/
https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/2696178840595453/