Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс коронавирусийн халдварын сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ

ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:14 2020/07/02

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг Замын-Үүд суманд зохион байгуулалттайгаар татан авах үйл ажиллагаа хийгдэж байна.

БНХАУ-аас эх орондоо ирж байгаа иргэдээс одоогийн байдлаар 37 хэмээс дээш биеийн халуунтай коронавирусийн халдварын сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээлэл ирүүллээ.

16:55 2020/07/02

Замын-Үүд боомтоор БНХАУ-аас иргэдээ татан авч байна 

БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Тус улсаас ирэх хүсэлт гаргасан 157 иргэн эх орондоо ирэх юм.

 Мэргэжлийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжин, эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.