Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээр баталлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн, У.Хүрэлсүхийг улираан томилоод байна. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо ажилладаг.

Дэд хороо нь харьяалагдах Байнгын хорооны эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1697261717091332/

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүнийг сонгодог. 

Энэ удаагийн парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нараас гадна дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс сонгогдсон дарааллын нь дагуу Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тогтжсон байна. Өмнө нь Ардчилсан намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-д дөрвөн удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч өөрөө татгалзжээ. 

Ийнхүү Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын таван гишүүнийг Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээр тооцох УИХ-ын тогтоолыг баталлаа.