Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн хэмжээнд хүн дээр туршигдаж буй вакцинуудаас БНХАУ-ын “Coronavac" вакцин хамгийн ахицтай байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
AP Photo/Ted S. Warren, File

Цар тахлын эсрэг дэлхийн улс, орнуудад туршигдаж буй вакцины талаарх мэдээллээс ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ "Дэлхийн хэмжээнд судлагдаж буй COVID-19 халдвараас сэргийлэх вакцинуудаас 17 нь хүний бие дээрх эмнэл зүйн туршилтын шатандаа шилжсэн.

Тэдгээрээс хамгийн ахицтай байгаа нь БНХАУ-ын Sinovac биотехнологийн компанийн хөгжүүлж буй “Coronavac" /коронавак/ нэртэй вакцин байгаа юм.

Уг вакциныг Sinovac компани Бразил улсын 9,000 гаруй сайн дурын иргэнийг хамруулж, эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтаа эхлүүлэхээр болжээ.

"Коронавак" нь БНХАУ-ын биотехнологийн компаниудын хөгжүүлж буй таван вакцины зөвхөн нэг нь бөгөөд идэвхгүйжүүлсэн вакцин гэдгээрээ онцлогтой" гэсэн юм.

Үргэлжлүүлэн "Мөн Оскфордийн их сургуулийн гаргаж буй вакцины хүний бие дээрх туршилтын ажил эхэлсэн байна.

Тодруулбал, уг вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтад Их Британи улсын 8,000 гаруй иргэнийг хамруулсан талаар Оскфордын их сургуулийн вакцин судлалын профессор өчигдөр хэвлэлд танилцуулжээ.

Тэрбээр, тухайн вакцины туршилтад Бразил улсын хэдэн зуун хүнийг ч хамруулсан бөгөөд туршилтад орох хүмүүсийн тоог цаашид 4,000-д хүргэх бөгөөд Өмнөд Африкийн 2,000 хүнийг гуравдугаар шатны туршилтдаа хамруулахаар болсноо мэдээлжээ.

Эрдэмтэд COVID-19 халдварын эсрэг шинээр гаргаж буй вакцинуудын сүүлийн шатны туршилт судалгаагаа халдварын тархалт өндөр байгаа улс, орнуудыг түшиглэж хийх шаардлагатай болж байгаа" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/904462023355141/?v=904462023355141

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.