Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Шалгуулагчид замын ачааллыг тооцож, шалгалтын байрандаа цаг хугацаандаа ирэх шаардлагатай байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр эхэллээ. 

Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-өөс ЭЕШ-ын талаар мэдээлж байна.

Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 30,902 шалгуулагч бүртгүүлжээ. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/2283116058501941/

БҮТ-ийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат "Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг ЭЕШ өнөөдөр эхэллээ. Хуваарийн дагуу 14:00 цагт Англи хэлний хичээлийн шалгалт эхэлнэ. 

ЭЕШ-ыг энэ жил 85 шалгалтын байр дээр зохион байгуулж байгаагийн 43 нь нийслэл Улаанбаатар хотод, 42 нь орон нутагт бий. 

Шалгалтыг зохион байгуулахдаа УОК-оос өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна. Тухайлбал, шалгуулагчдыг нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд шалгалтын байранд ирэх хугацааг цаг минутаар нь нарийвчлан зааж өгсөн" гэлээ. 

Мөн шалгуулагчид шалгалтын байр руу авч орохыг хориглосон эд зүйлс, ялангуяа гар утас авчирч байгаа аж. Энэ тохиолдолд шалгалтын байрны гадна талд бүртгэлжүүлж, үлдээж байгааг БҮТ-өөс мэдээлэв. 

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байгаа тул холбогдох байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагч хоорондын зайг 1.5-2 метр байлгаснаар 12 шалгуулагч нэг ангид суун шалгалтаа өгч байна. 

Шалгалтын материал засалтыг цахимаар үзэх боломжтой

Тухайн хичээлийн шалгалт дууссанаар материал засалтыг цахимаар дамжуулж байгаа юм. Шалгуулагчид Live.eec.mn хаягаар орж, өөрийн шалгалт өгсөн байранд материал засалт хэрхэн үргэлжилж буйг хянах боломжтой. 

Түүнчлэн өнөөдөр БҮТ-өөс мэдээлэл хийхдээ шалгуулагчид бичиг баримтаа дутуу бүрдүүлэх, хуваарьт цагаасаа хоцрох гэх зэрэг нийтлэг зөрчил гаргаж байгаа тул замын ачааллаа тооцоолж, цагтаа ирэхийг анхаарууллаа.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
1
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
2
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
3
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
4
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
5
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
6
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
7
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
8
Гэрэл зургийг mpa.mn

Зураг
9
Гэрэл зургийг mpa.mn