Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Н.Номтойбаяр нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно. 

Өмнөх буюу зургаадугаар сарын 26-ны өдөр товлогдсон гэм буруугийн хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.