Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ямато хот явган алхахдаа гар утас хэрэглэхийг хориглосон Японы анхны хот боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Японы нийслэл Токио хотын дагуул хот Яматод өчигдрөөс явган алхахдаа гар утас хэрэглэхийг хориглох журам хэрэгжиж эхэлжээ.

Өчигдөр Ямато хотын төмөр замын буудалд буусан зорчигчдыг шинэ журмын танилцуулгыг барьсан хүмүүс угтсан байна.

“Алхаж явахдаа гар утас хэрэглэхийг хориглож байна. Гар утас хэрэглэх шаардлага гарвал зогсож байгаад хэрэглээрэй” гэсэн зөвлөмжийг энэ үеэр зарлаж байжээ.

Журмыг зөрчсөн хүн шийтгүүлэхгүй ч ийм зуршлаас үүдэлтэй аюул ослыг хүмүүст ойлгуулах, сануулах нь чухал гэж Ямато хотын захиргаа үзсэн байна.

Өчигдөр тус хотын гудамж талбайд маш цөөхөн хүн шинэ журмыг зөрчиж байгаа нь ажиглагджээ.

2014 онд Японы үүрэн холбооны оператор NTT Docomo-гийн хийсэн судалгаагаар алхаж байхдаа гар утас хэрэглэдэг хүмүүст үзэгдэх орчин нь 95 хувиар багасдагийг тогтоосон байна.

Ингэхдээ дэлхийн хамгийн завгүй явган хүний гарц гэгддэг Токиогийн Шибуяа өртөөнд туршилт явуулж байжээ. Туршилтын үр дүнгээс харвал явуут дундаа гар утасны дэлгэц шагайгчдын гуравны хоёр нь зам хөндлөн гарахдаа бусадтай мөргөлдөж байжээ.

 

Эх сурвалж: AFP