Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын загас, далайн гаралтайгаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүнийг хязгаарлаагүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт шалгалтын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Зөвхөн БНХАУ-аас загас далайн гаралтай бүтээгдэхүүн оруулахыг түр хязгаарласан. Бусад хүнсний бараа бүтээгдэхүүнийг хязгаарлаагүй ба импортод хориг тавиагүй. Монгол Улсын хил дээрх нийт 26 боомтоос 15 нь өнөөдөр хөдөлгөөнтэй байгаа билээ.  

Импортын бараа бүтээгдэхүүний хагас жилийн мэдээллээс харвал 8,126 ААН, 8,187 нэр төрлийн 323 мянган тонн орчим хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон.

Үүнээс 350 тонн нь далайн гаралтай бүтээгдэхүүн орж ирсэн бөгөөд бүгд БНХАУ-аас бусад улсаас орж ирсэн. Түүнчлэн,

  • Жимс жимсгэнэ- 41 мянган тонн
  • Хүнсний ногоо- 62 мянган тонн орж ирсэн.

Бид оруулж ирэхдээ бүх төрлийн шинжилгээг хийлгэж, аюулгүй байдлыг ханган оруулж байгаа ба хилийн боомтын хөдөлгөөний тухайд зорчигчийн хөдөлгөөн байхгүй, зөвхөн жолоочийн хөдөлгөөн хийгдэж байна" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/648585435730636/