Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн өмч хөрөнгийн мэдээллийг сүүлийн байдлаар боловсруулсан “Wealth-X’s 2020 Billionaire Census report” тайлан саяхан нийтлэгджээ.

Тус тайланд өгүүлснээр 15 улсад дэлхийн нийт тэрбумтнуудын дөрөвний гурав нь харьяалагдаж байна.

Тэдгээр орнуудын тэрбумтнуудын хөрөнгө нийлээд $7.6 их наяд болсон нь дэлхийн бүх тэрбумтнуудын хөрөнгийн 80 хувийг бүрдүүлжээ. 

15 орныг тэргүүлж буй АНУ-д дэлхийн тэрбумтнуудын 28 хувь нь амьдарч, нийт хөрөнгийн 36 хувийг эзэмшиж байна.

Жагсаалтад Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конг хотыг салгаж үзүүлсэн нь тэрбумтнуудын тоогоор бусад улс орнуудтай өрсөлдөхүйц байгаагийн илрэл юм.

Өнгөрсөн онд дээрх орнуудаас Арабын Нэгдсэн Эмират улсаас бусдад нь тэрбумтны тоо нэмэгджээ.

 

Улс, бүс нутаг

Тэрбумтны тоо

Нийлбэр хөрөнгө

1

АНУ

788

$3.4 их наяд

2

Хятад

342

$1.1 их наяд

3

Герман

153

$477 тэрбум

4

Орос

114

$390 тэрбум

5

Швейцар

100

$274 тэрбум

6

Их Британи

100

$217 тэрбум

7

Хонг Конг

96

$280 тэрбум

8

Энэтхэг

87

$314 тэрбум

9

Саудын Араб

62

$152 тэрбум

10

Франц

60

$219 тэрбум

11

Итали

53

$157 тэрбум

12

Бразил

50

$162 тэрбум

13

Арабын Нэгдсэн Эмират

47

$163 тэрбум

14

Канад

46

$96 тэрбум

15

Сингапур

45

$87 тэрбум

Эх сурвалж: Business Insider