Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хотын дарга тамгаа шилжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN

МХЕГ-т

10:00 цагт ЭЕШ-ын нөхцөл байдалд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчил, хилээр оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт /Загас, далайн гаралтай бүтээгдэхүүний түр хязгаарлалт/, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх сэдвээр мэдээлэл өгнө.

Тусгаар тогтнолын ордонд

10:00 цагт МАН-ын бага хурал хуралдана.

ЭМЯ-нд

11:00 цагт Коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд

12:00 цагт ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар мэдээлнэ.

Засаг даргын тамгын газрын VIP танхимд 

12:00 цагт Хотын дарга тамгаа шилжүүлнэ.

ОБЕГ-т

12:00 цагт УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийнэ.

ХНХЯ-ны хурлын танхимд

14:00 цагт Японы Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийн талаарх мэдээлэл өгнө.

ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

Төрийн ордонд

15:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.