Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"PC-нээс бусад тоглоомын төвүүд, кино театр, шашны байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх талаар НОК шийдвэр гаргана"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээх эсэх талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “УОК-ын 24 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу өмнө нь хэд хэдэн чиглэлээр үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээсэн.

 Энэ нь ДЭМБ болон ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлсний дараа үе шаттайгаар нээж байгаа ба сүүлд номын сан зэргийг нээсэн. 

Дараах төрлийн үйл ажиллагааг нээхийг хориглосон хэвээр байна. Үүнд: 

  1. Олноор цугласан жагсаалыг хориглоно. 
  2. Нийтийг хамарсан спорт үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоно.
  3. PC тоглоом, диско бааруудыг нээхгүй байх чиглэлийг авсан.

Харин PC тоглоомын газруудаас бусад хүүхдийн тоглоомын төвүүдийг нээхээр санал оруулж байгаа.

Мөн билльярд, шашны байгууллага болон үзвэр, үйлчилгээний газрууд, ялангуяа кино театруудын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу явуулах санал оруулсан. Ингэхдээ ЭМЯ-ны зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг Нийслэлийн Онцгой комисс дээр ярина.  

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг дараах байгууллагуудыг үйл ажиллагааг эхлүүлснээр 10 мянга орчим ажлын байрыг хадгалах боломж бүрдэнэ. Үүнд: 

  • 25 зуслан үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээр нь 160 гаруй ажлын байрыг бий болгодог.
  • Үзвэрийн үйлчилгээ явуулдаг нийт 31 байгууллагын 750 гаруй ажлын байр
  • Энгийн баарны үйлчилгээ явуулдаг 390 гаруй, спорт баар гэх мэт 880 байгууллага нь  5,550 гаруй ажлын байрыг хадгалах бололцоотой. 

Нийт 900 гаруй байгууллага 10 мянган ажлын байр хадгалах бололцоотой тул өнөөдрийн байдлаар дотооддоо халдвар алдаагүй байгаа энэ үедээ ажлын байраа хадгалах, эдийн засгаа дэмжих чиглэлээр зарим газруудыг нээх бололцоо байгааг УОК-т танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс яг одоо хуралдахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар үе шаттай нээгдэх эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулах талаар хэлэлцэнэ. ЭМЯ, Шуурхай штаб дээр чиглэл чиглэлийн байгууллага ямар хэлбэрээр халдвар хамгааллаа зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн амь насыг хамгаалах зөвлөмжийг хэрэгжүүлсэн байгууллагыг хэрхэн үе шаттай нээх чиглэлийг Нийслэлийн онцгой комисс хэлэлцэх гэж байна. 

Нэмж хэлэхэд хил нээхгүй ба тусгай үүргийн нислэг болон газраар тээвэрлэх үйл ажиллагаа хэвээр явагдана. Халдвар хамгааллын дэглэмээ сахисан байгууллагуудыг долдугаар сарын 1-нээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нээх боломжтой" гэв. 

Видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/571818673507315/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARDQZKQQ_u7kFbg3GEdsGWVlcKg8H2qJVLv8HSwuFjpVvWjiQyyyCVb3ZaXtq49bpxnHGVipj4qXRQq2