2020/07/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.64₮
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
07:00
S40
13°
08:00
S40
13°
09:00
S40
13°
10:00
S40
13°
11:00
S40
14°
12:00
S40
14°
13:00
S40
14°
14:00
S40
15°
15:00
S40
15°
16:00
S40
14°
17:00
S40
14°
18:00
S40
14°

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 30
Сурталчилгаа
Зураг

Улаанбаатар, 2020 оны 6 сарын 30 - Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2020 оны 2 сарын 18-ны өдрийн эчнээ санал хураалтаар компанийн 2019 оны цэвэр ашгийн 12.65 хувь буюу нэгж хувьцаанд 34.95 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар хуваарилах шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2020 оны 4 сарын 7-ны өдрөөр тогтоосон тухай өмнө мэдэгдэж байсан билээ. Уг шийдвэрийн дагуу тухайн бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан нийт 4,234 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2020 оны 6 сарын 30-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансанд шилжүүлсэн бөгөөд ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийн дансанд ажлын 3 хоногт багтаан хуваарилах юм.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь нээлттэй хувьцаат компани болсноос хойш эхний жилдээ ТУЗ-ийн хурлаар баталсан Ногдол ашгийн бодлогын дагуу хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж, хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.

Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн харилцдаг брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа хүлээн авна уу.

Дашрамд дуулгахад гадаадад байгаа Монголчууд гадаад гар утасны дугаараараа Ард Аппдаа бүртгүүлэн, хэрэглэгч болох боломжтой болсныг дуулгахад таатай байна. Хилийн чанадаас Ард Аппд бүртгүүлэх боломж нээгдсэнтэй холбоотой Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг Европын Будапешт, Праг, Вена, Мюнхен, Штутгарт, Берлин хотуудаар, Франц, Швейцар улсуудаар Ардын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга сургалтаа 2020 оны 6 сарын 28-наас хийж эхлээд байна. 

Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс Монгол улсын 21 аймгаар Ардын бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах уулзалт сургалтуудаа энэ оны 6 сарын 20-ноос эхэлсэн бөгөөд 9 сарын 16 хүртэл зохион байгуулахаар төлөвлөөд байна. Та энэхүү сургалтад оролцож, Ард Аппаараа дамжуулан хөдөө орон нутгаас зээлийн хүсэлтээ өгөх, үнэт цаасны данс нээх, тэтгэврийн хуримтлалын дансаа нээх, хадгаламжийн данс нээх, итгэлцлийн гэрээ байгуулах, бонд авах, даатгалд хамрагдах зэрэг хувийн санхүүтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Европын орнуудаар хийж буй сургалтын мэдээлэл, хөтөлбөрийг Ganhuyag Chuluun Hutagt фэйсбүүк хуудсаас аваарай.

Хөдөө орон нутгаар хийж буй сургалтын мэдээлэл, хөтөлбөрийг Ard Financial Group фэйсбүүк хуудсаас аваарай.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг : info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x