Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхтэй намууд

Б.Ану
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд төлөөллөө нэр дэвшүүлж болох заалттай. Тодруулбал, Үндсэн хуулийн 31.2-т "Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг. 

Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр бүрдсэн парламентад суудал авсан МАН, АН, МАХН, ХҮН өөрсдийн төлөөллөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болж байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж 30.2-т зааж өгчээ.