Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 11:00 цагт Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авснаар Анхдугаар чуулганыг нээж үг хэлэх юм. Үүний дараа СЕХ-ны дарга УИХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина хэмээн хуульд заажээ.