Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: АНУ-д зүрхний мэс засалд орсон есөн хүүхэд ирэх сард тусгай үүргийн онгоцоор ирнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож, мэдээлэл өглөө.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 11,031 иргэнийг тусгаарлан ажиглажээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 2,174 хүн байгаа бөгөөд тэдгээр хүмүүст 180 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мэдээллийн эхэнд Я.Буянжаргал "Тусгаарлах байранд:

  • Тав хүртэлх насны 103 хүүхэд,
  • 46 жирэмсэн эмэгтэй,
  • 20 хорт хавдартай хүн,
  • Есөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд ямар нэг эрхтэн тогтолцооны өвчтэй нийт 291 хүн байна.

Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад шилжсэн 540 иргэн бий бол аймгуудад 4-30 иргэн байна.

Харин Цэргийн төв эмнэлэгт нийт 83 иргэн эмчлэгдэж байна. Үүнээс хавдрын оноштой хоёр хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа юм" гэв.

"Өчигдөр ХӨСҮТ-д нэг эх амаржиж, 3,800 грамм охин төрүүлсэн"

Үргэлжлүүлэн "Өчигдөр ХӨСҮТ-д нэг эх амаржсан бөгөөд 3,800 грамм охин хэвийн төрсөн. Тухайн үед ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн эмч нар тусламж үзүүлсэн.

Мөн өдөр улсын хэмжээнд коронавирус илрүүлэх шинжилгээнд давхардсан тоогоор 25,611 сорьцод шинжилгээ хийсэн.

"COVID-19 халдвар хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр хэвээр байна"

Орон нутгийн галт тэрэг бөгөөд хилээр орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нарын тандалт судалгаа хэвийн үргэлжилж байна.

Бид эрсдлийн үнэлгээг өчигдөр дахин хийхэд халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр, хүн амын дунд тархах эрсдэл өндөр байна гэсэн үнэлгээ гарсан.

"ОХУ-д хагалгаанд ороод эх орондоо ирсэн хоёр иргэний шинжилгээ сөрөг гарсан"

Алтанбулагийн боомтоор бид ОХУ-д авто осолд орж, хагалгаа хийлгэсэн хоёр иргэнээ татаж авсан. Тухайн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд одоогоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн долдугаар сард тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авна. Үүнд, АНУ-д хоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын эхээр зүрхний мэс засалд орсон есөн хүүхэд ирнэ.

Бид тэдгээр хүүхдээ хүлээн авч, шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ-ийн Зүрх судасны эмч нарын давхар хяналтыг хийлгэх бэлтгэлийг хангаж байна" хэмээн онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/265098484581421/?v=265098484581421

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.