Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэргэжлийн байгууллагын зүгээс 21 хоногийн тусгаарлалтын хугацааг яаран 14 хоног болгохгүй байх саналаа өгсөн"

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тусгаарлалтын 21 хоногийн хугацааг бууруулах боломжтой эсэх талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Хөл хорооны дэглэмээ сулруулсан улс орнуудад эргээд голомтолж өвчний халдвар гарч байгаа нь бидэнд мэдээ, дохио өгч байгаа юм. Тийм учраас бид амжилтаа алдахгүйн тулд иргэн бүр анхаарал болгоомж алдахгүй байх хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол зүүж, гарын болон орчны ариун цэврийг чанд сахин, хүн хоорондын зайгаа барих шаардлагатай. Энэ хэдхэн аргаа хэрэгжүүлээд явах ёстой.

21 хоног тусгаарлаж байгаа нь үндэслэлтэй. Энэ шийдвэр зөв байсан учраас алдаа гаралгүй өдийг хүрсэн. Тийм учраас мэргэжлийн байгууллагын зүгээс 21 хоногийн тусгаарлалтын хугацааг яаран 14 хоног болгохгүй байх саналаа өгсөн байгаа" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.