Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын хэмжээнд хүрч мэдэх томуугийн вирусийн шинэ төрөл Хятадад бүртгэгджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын хэмжээнд хүргэж мэдэх томуугийн вирусийн шинэ төрлийг эрдэмтэд илрүүлжээ

Энэ нь гахайнаас гаралтай бөгөөд хүнд дамжих магадлалтайг тэд онцолсон байна. Түүнчлэн мутацид орвол хүнээс хүнд халдварлаж, цаашлаад олон улсад дэгдэх магадлалтай хэмээн таамаглажээ.

Шинээр илэрсэн вирусийг судлаачид G4 EA H1N1 хэмээн нэрлэсэн бөгөөд Ноттингхэм их сургуулийн профессор Кин Чоу Чан болон түүний багийнхан вирусийг нарийвчлан судалж байгаа юм.

Тэд Хятадад гахайн аж ахуй, бойд ажилладаг хэд хэдэн хүн уг вирусээр өвчилсөн баримт олжээ.

Судлаачдын үзэж буйгаар G4 EA H1N1 нь амьсгалын замаар дамжин хүний эд эсэнд өсөж, үржих чадвартай юм. Мөн 2009 онд дэгдэж байсан гахайн ханиадны вирустэй тун төстэй байгаа ч зарим талаараа өөр учраас вакцин нь шинэ төрлийнхөд үйлчлэхгүй байгаа аж. 

Хэдийгээр нийгмийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах хэмжээнд хүрээгүй байгаа ч хүн төрөлхтөнд уг вирусээс хамгаалах дархлаа байхгүй тул гахайн аж ахуйд халдварыг тогтоон барих, ажиллагсдын эрүүл мэндийг хянах ёстойг онцолжээ.

 

Эх сурвалж: ВВС