Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Remdesivir тарилгын тав хоногийн эмчилгээний үнийг 2,340 ам.доллар байхаар тогтоожээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдварын эсрэг Remdesivir тарилгын тав хоногийн хэрэглээний үнэ 2,340 ам.доллар байхаар болсон талаар хэллээ.

Тэрбээр "АНУ-ын Gilead Sciences компани АНУ болон бусад хөгжингүй улсуудын зах зээлд Remdesivir тарилгын тав хоногийн эмчилгээний үнийг нэг ижил байхаар буюу 2,340 ам.доллар байхаар тогтоосноо зарлажээ.

Уг тарилгын тав хоногийн эмчилгээг анх АНУ-ын Эмнэл зүйн болон эдийн засгийн дүн шинжилгээний институтээс 5,000 гаруй ам.доллар байхаар тогтоох санал оруулж байсан.

Энэ хооронд Оксфордын их сургуулийн эрдэмтэд үрэвслийн эсрэг өргөн хүрээнд ашиглагддаг ч патентын хугацаа нь дууссан дааврын бэлдмэл болох Dexamethasone эмийг хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд үр дүнтэй байгаа талаар судалгааны дүнгээ танилцуулж, улмаар энэ эмийг ДЭМБ-аас сайшаасан нь Remdesivir тарилгын үнэ ийнхүү буурахад нөлөөлсөн байх магадлалтайг мэдээлжээ" гэв.

Одоогоор Европын холбооны 27 улсад COVID-19 халдвартай өвчтөнүүдэд “Remdesivir” тарилгыг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/265098484581421/?v=265098484581421

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.