Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэс бүтээгдэхүүн, автомашин, техникийн импорт буурч, хүнсний бүтээгдэхүүнийх өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийт импорт энэ оны эхний зургаан сарын байдлаар 2.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 503 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж байна. 

Тодруулбал, 

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 162 сая ам.доллар
  • Автомашин, техникийн импорт 295 сая ам.доллар
  • Бусад импорт 58 сая ам.доллароо буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин хүнсний бүтээгдэхүүний импорт 12 сая ам.доллароор өссөн аж.

Зураг 1. Эрдэс бүтээгдэхүүний импорт 

 

Зураг 2. Автомашин, техник болон бусад импорт