Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Анхдугаар чуулганы товыг зарлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ. 

Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ. 

Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм. 

Анхдугаар чуулганы өмнө  буюу өнөөдрийн 11:00 цагт СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүн өргөн барихаар болсон байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.