Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үер бууж, долоон үхэр хорогджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүчтэй мөндөр орсны улмаас долоон үхэр хорогджээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар зургаадугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үер болж, малчин У-ын 7 үхэр урссан байна.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн дөрийн 20:05 цагт очиж, хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

 

Эх сурвалж: ОБЕГ