Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Уурхайчдын гольфийн тэмцээний хандив эздээ оллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 30
Сурталчилгаа

НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Өмнөговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар хамтран тус аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудад “Хүүхэд хөгжлийн төв” байгуулах санаачилгыг 2019 онд анхлан гаргаж Оюу Толгой болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-уудын дэмжлэгтэйгээр тус санаачилгыг үе шаттай төсөл болгон хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн эхний үе шатанд тус аймгийн ерөнхий боловсролын 22 сургуульд сайн дурын клубууд, узел байгуулах, хэвлэл, мэдээллийн түгээлтийг сайжруулах замаар сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад  өөрсдийн сонирхол хоббигоор дамжуулан хөгжихөд чиглэсэн “Хүүхэд хөгжлийн төв”-үүдийг байгуулахад зориулан сургууль тус бүрт 3,000,000 төгрөгийн эхний санхүүжилтийг олгосон.

Төслийн 2 дахь үе шатанд НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын мэргэжилтнүүд болон Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ын Нийгмийн хариуцлагын хорооны гишүүд хамтран сургууль бүрийн хөгжлийн төвтэй биечлэн танилцаж, дараагийн шатны санхүүжилт олгох уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус шалгаруулалтаар нийтдээ 48,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгосон бөгөөд тус санхүүжилтийн 38,000,000 төгрөгийг Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, 10,000,000 төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн сангаас тус тус олгосон юм. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь Уурхайчдын дунд зохион байгуулдаг гольфийн тэмцээн бөгөөд 2019 онд тус тэмцээнээс цугларсан хандивыг ийнхүү Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг дэмжихэд зориуллаа.

Хоёр дахь шатны санхүүжилтийг олгохдоо Хүүхэд хөгжлийг төвүүдийг (1) тоног төхөөрөмж ашиглалт, (2) клубын тоо хамрагдалт, (3) сурагчдын сонирхол, санал хүсэлтийг хүлээн авсан байдал, (4) оролцоонд суурилсан байдал нь баталгаажсан эсэх, (5) өөрсдийн санхүүжилтээр хийсэн зүйлс, (6) төлөвлөгөө, тайлан гаргасан эсэх, (7) хүүхэд, хөгжлийн төвд ач холбогдол өгсөн байдал, үйл ажиллагаа, (8) хүүхдийн дуу хоолойг сонсож, шийдвэрлэсэн байдал, (9) үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэлт, (10) удирдлагын манлайлал, санаачилга гэсэн арван шалгуурын дагуу байр эзлүүлж, эхний арван байрыг шалгаруулахад дараах сургуулиуд тэргүүлэв.

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн санхүүжилтээр:

  • 1-р байранд Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын 9 жилийн сургалттай сургууль – Өргөмжлөл 15,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • 2-р байранд Өмнөговь аймгийн “Булган” сумын Ерөнхий боловсролын сургууль – Өргөмжлөл 10,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • 3-р байранд Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын Ерөнхий боловсролын 3-р сургууль – Өргөмжлөл 8,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Баяндалай” сумын Ерөнхий боловсролын сургууль – Өргөмжлөл 2,500,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Цогтцэций” сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль – Өргөмжлөл 2,500,000 төгрөгийн мөнгөн шагнал

НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр:

  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Мандал-Овоо” сумын Ерөнхий боловсролын сургууль – Өргөмжлөл 4,000,000
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль – Өргөмжлөл 3,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Даланзадгад” сумын Ерөнхий боловсролын 5-р сургууль – Өргөмжлөл 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Ханбогд” сумын Ерөнхий боловсролын 2-р сургууль – Өргөмжлөл 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал
  • Тусгай байрын шагналаар Өмнөговь аймгийн “Гурвантэс” сумын Ерөнхий боловсролын сургууль – Өргөмжлөл 1,000,000 төгрөгийн мөнгөн шагнал

Төслийн дараагийн үе шатаар “Хүүхэд хөгжлийн төв” -үүдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, цаашид хөгжүүлэх тал дээр төсөлд оролцогч талууд үргэлжлүүлэн хамтран ажиллах юм.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын Хамтын ажиллагааны Нийгэмлэг, Өмнөговь аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар, Оюу Толгой ХХК болон бүх ерөнхий боловсролын сургуулиуддаа талархал илэрхийлье. Мөн хандивын Гольфийн тэмцээнд оролцсон нийт харилцагч нартаа дахин талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!