Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны парламент 2016 оныхоос 0.8 насаар "залуужжээ"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүний үнэмлэхээ өнөөдөр гардан авсан шинэ парламент 2016 оныхоос 0.8 насаар залуужжээ.

УИХ-ын өмнөх 76 гишүүний дундаж нас 47.4 байсан бол энэ удаагийн УИХ-ын гишүүдийн дундаж нас 46.6 байна.

Өмнөх парламентад 60 ба түүнээс дээш насны дөрвөн гишүүн орж ажилласан нь

  1. Х.Баделхан (62)
  2. Ч.Улаан (62)
  3. Ц.Нямдорж (60)
  4. Д.Тэрбишдагва (61 настай) 2016 онд сонгогдсон бол 

30-аас доош настайдаа

  1. Д.Гантулга (29)
  2. Н.Учрал (29) нар шинээр орж ирж байжээ. 
Өнгөрсөн парламентын нийт гишүүдийн 79.8% нь 41-59 насныхан байсан бол энэ удаа дээрх насныхан  УИХ-ын гишүүдийн 84%-ийг эзэлж байна. Харин 11.8% нь 30-40 насныхан байгаа нь өмнөх УИХ-тай харьцуулахад бага зэрэг залуужсаныг илтгэнэ.

Энэ удаагийн УИХ-ын хамгийн ахмад зургаан хүн:

  1. Х.Баделхан  - 66 нас
  2. Б.Баттөмөр  - 63 нас
  3. Н.Энхболд - 63
  4. Ш.Адъшаа  - 62 нас
  5. Н.Алтанхуяг  - 62 нас
  6. Д.Ганбат  - 59 настай байгаа бол

Хамгийн залуу зургаан хүнд:

  1. Н.Учрал - 33 нас
  2. Ч.Ундрам - 38 нас
  3. Г.Дамдинням - 38 нас
  4. Х.Булгантуяа - 39 нас
  5. Г.Тэмүүлэн - 39 нас
  6. Л.Оюун-Эрдэнэ - 40 настай багтаж байна.