Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мобикомчууд цусаа хандивлах өдөрт нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 29
Сурталчилгаа

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Мобиком Корпораци ХХК-ийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран цус хандивлах өдөрлөгийг 7 дахь жилдээ зохион байгууллаа.

Монгол Улсын Онцгой Коммисын шийдвэрээр энэ оны 1 дүгээр сараас эхлэн шинэ төрлийн корона вирусээс урьдчилан сэргийлэх хөл хориог тогтоон, цэцэрлэг сургууль, их дээд сургуулиудыг карантилж, мөн энэ үеэр зарим аж ахуй нэгжүүд remote горимоор ажиллах болсон. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын цус цуглуулалт 40 хувиар буурсан байна. Гэтэл Монгол Улсын цусны хэрэгцээ өмнөх оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Энэ мэт тулгараад байгаа хүндрэлүүдийг даван туулахад Мобиком Корпораци ХХК-ийн ажилтнууд өөрсдийн санал санаачилгаар байгууллага дотроо уг аяныг зохион байгуулж, Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байхад хувь нэмрээ оруулж байгаад талархалтай байна.

Жил бүрийн намар өрнөдөг уг аян нь энэ жилийн хувьд цар тахлын улмаас ийнхүү 2 сарын өмнө зохион байгуулагдаж байгаа бөгөөд удирдлагын багийн заавар шийдвэр гэлгүй ажилтнууд өөрсдийн санал санаачилгаар, бахархалтайгаар зохион байгуулдаг хамгийн буянтай ажлуудын нэг билээ. Мобиком Корпораци ХХК-д 5-аас дээш удаа цусаа хандивлаж талархлын бичиг авсан нэлээдгүй ажилтан байдгаас гадна цусаа олон давтамжтай хандивлаад дараагийн шат руу шилжсэн буюу Ферезийн донор (цусны сийвэн, ялтас эс хандивлагч) хүртэл байдаг.

Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед эмнэлгийн байгууллагуудынхаа ажлын ачааллыг ойлгон хүндэтгэж, мөн Монгол Улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, эх орон нэгтээ иргэд ард түмнийхээ эрдэнэт амийг аварч боломж бололцоогоороо цусаа хандивлахыг уриалж байна.

 
 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.