Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхсоёл: Томсгосон мажоритар тогтолцоонд танигдаагүй улстөрч, танигдаагүй улс төрийн хүчин өрсөлдөхөд маш бэрх

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN

"Зөв хүн электорат" эвслээс өнөөдөр УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн эхэнд Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Зөв хүн электорат" эвсэл УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, УИХ-д суудалтай улс төрийн хүчин болсныг цохон тэмдэглээд, тус эвсэлд саналаа өгсөн нийт 209,200 сонгогчид талархсанаа илэрхийлэв. 

Түүнчлэн ХҮН-ын дарга Б.Найдалаа "УИХ-д бид нэг гишүүнтэй ч 10, 20 гишүүнтэй мэт бүх зүйлийг мөрдөж ажиллах болно. Амласан амлалт бүрийг тооцоо судалгаатайгаар шалгаж, биелүүлэхийг шаардана. Энэ бол улс төрийн сөрөг хүчний хийх ажил. 1990 оноос хойш Монголд улс төрийн гуравдагч хүчин жинхнээсээ төрлөө" гэлээ. 

"Зөв хүн электорат" эвслийнхэн сонгуулийн тогтолцоог өөрчилж, пропорциональ тогтолцоотой болгох ёстойг онцолцгоож байв. 

"Мажоритар тогтолцоонд нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай"

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл "Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, танигдаагүй улс төрийн хүчин өрсөлдөхөд маш бэрх байдаг.

Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог" гэлээ. 

Үүний дээр томсгосон мажоритар системийн хувьд санал гээгддэг буюу ард түмний бүрэн төлөөлөл сонгогдож чаддаггүй хэмээн Б.Мөнхсоёл тодотголоо. 

П.Наранбаяр: Надад 23,479 хүн саналаа өгсөн. Гэвч тэдний санал гээгдчихлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын 22 дугаар тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр "Надад 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул тал илрэл боллоо" гэв. 

Видео мэдээ: 

https://www.facebook.com/XYHnamyn/videos/3960919590592119/