Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ коронавирусийн эсрэг 70-75%-ийн үр дүнтэй вакциныг ирэх сард эмнэл зүйн туршилтад оруулахаа мэдэгдсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл АНУ-д коронавирусийн эсрэг үр дүнтэй вакцинууд ирэх сард эмнэл зүйн туршилтад орох тухай мэдээлэв.

Тэрбээр хэлэхдээ "АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал COVID-19 халдварын эсрэг хамгийн үр дүнтэй гурван вакциныг ирэх сард эмнэл зүйн туршилтад оруулна гэдгээ мэдэгдсэн.

Тус хүрээлэнгийн хийсэн хамгийн үр дүнтэй вакцин бол Улаанбурханы эсрэг вакцин байсан бөгөөд Улаанбурхан өвчний эсрэг вакцин нь 98 хувийн үр дүнтэй байсан юм.

Харин коронавирусийн эсрэг гаргах шинэ вакцин нь 70-75 хувийн үр дүнтэй байх магадлалтай гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс мэдэгдээд байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/742067089878858/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.