Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулна

ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN

Төрийн ордонд 

09:00 цагт Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн санал хураалтын хяналтын тооллогын талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт УИХ-д сонгогдсон шинэ гишүүдэд УИХ-ын гишүүний үнэмлэхийг олгоно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт COVID-19-ийн талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийнэ. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

11:30 цагт Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах тодруулбал, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгнө. 

Улсын драмын тeатрт

12:00 цагт Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууц олгох батламж гардуулна. 

Хөдөлмөрийн Үндэсний Намын байр

12:00 цагт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийнэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.