2020/07/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B30
УЛААНБААТАР
28°
|
14°
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S32
17°
10:00
S32
19°
11:00
S32
21°
12:00
S32
22°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
24°

Япон улс Өмнөд Солонгосыг “Их Долоо”-д нэмж оруулахыг эсэргүүцсэн тухай мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Их Долоо”-гийн бүлэгт Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, Орос улсуудыг нэмж, өргөжүүлэх санаачилга гаргасан билээ.

Тэрбээр аж үйлдвэржсэн их гүрнүүдийн бүлгийн одоогийн бүрэлдэхүүн дэлхий нийтийн асуудлыг хэлэлцэж шийдэхэд хангалтгүй тул дээрх улс орнуудыг нэмж оруулах ёстой гэж тайлбарлаж байв.

Үүний цаана мөн Хятад улсыг дэлхийн тавцанд ганцаардуулах зорилго агуулагдаж байгаа нь тодорхой болсон юм.

Одоогийн “Их Долоо”-гийн бүлэгт АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон улсууд багтдаг. Тэгвэл Япон улсын засгийн газар дээрх төлөвлөгөөнөөс Өмнөд Солонгосыг хасуулах хүсэлтээ АНУ-ын ерөнхийлөгчид илгээсэн тухай Kyodo News агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Эсэргүүцэх болсон шалтгаанаа “Өмнөд Солонгосын засгийн газар Хятад болон Умард Солонгосын асуудал дээр Их Долоогийн орнуудаас өөр байр суурьтай байдаг” гэж тайлбарласныг Японы засгийн газрын эх сурвалж мэдээлсэн тухай Kyodo News дурджээ.

Энэ асуудлаар эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп гаргах болно гэсэн хариуг АНУ-ын засаг захиргаанаас Японы талд өгсөн гэнэ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам дээрх мэдээлэлтэй холбоотой асуултанд “Их Долоогийн бүтцийг өөрчлөх ямар ч асуудлыг тус бүлгийн гишүүн орнууд хоорондоо хэлэлцэж шийддэг. Вашингтонд одоо энэ асуудлыг судалж байгааг бид мэдэж байна” гэсэн ерөнхий хариулт өгсөн байна.

Дональд Трамп бүлгийг өргөжүүлэх санаачилга гаргасныхаа дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй утсаар ярьсан ба энэ үеэр Мүүн Жэ Ин саналыг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлж байжээ.

Харин Япон, Өмнөд Солонгосын зөрчил маргаан үүнд саад болж магадгүй байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхтэй холбоотой маргааны улмаас хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа.

“Их Долоо”-гийн чуулганыг гишүүн орнууд ээлжээр зохион байгуулдаг ба энэ жил АНУ-ын зохион байгуулах ээлж юм. 2020 оны чуулганыг Вашингтоны эрх баригчид зургаадугаар сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас есдүгээр сард болгон хойшлуулаад байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

x