Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн өрсөлдөгч Rivian шинэ пикап автомашиныхаа туулах чадварыг туршсанаа нийтэд үзүүлэв

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж байна. Ялангуяа Америкийн компаниуд пикап төрлийн туулах чадвар өндөртэй автомашин зохион бүтээхээр хоорондоо ширүүн өрсөлдөж байгаа юм.

Өнгөрсөн оны сүүлээр энэ салбарт тэргүүлэгч Тесла компани Cybertruck хэмээх өвөрмөц хийц, хэлбэртэй пикапыг нийтэд танилцуулсан нь томоохон алхам болж байв.

Тэгвэл түүнтэй өрсөлдөхөөр шаргуу ажиллаж байгаа Rivian компани энэ долоо хоногт R1T пикап загварынхаа туршилтын дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлжээ.

Тус компани шинэ загварынхаа туулах чадварыг Аризоны цөлд шалгасан байна. Энэ бичлэгээс R1T пикап хэрхэн элсэрхэг хөрстэй замыг туулж байгаа, хад чулуун дундуур, уулын налуу хэсэгт хэрхэн хүч алдалгүй явж байгааг харж болно.

Rivian компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй энэ загвараа 2020 оны сүүлээр худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн цар тахлын улмаас 2021 онд гаргахаар хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: Tech Insider