2020/07/10
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.64₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
02:00
S40
12°
03:00
S40
12°
04:00
S40
12°
05:00
S40
11°
06:00
S40
11°
07:00
S40
12°
08:00
S26
12°
09:00
S26
14°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S30
19°

Трампыг эвгүй байдалд оруулахгүйн тулд АНУ амны хаалт заавал зүүхийг шаардахгүй байгаа гэж ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пэлоси саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Дональд Трампыг амны хаалт зүүхээс татгалзаж, олон сая америкчуудын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна гэж шүүмжилжээ. Ингэхдээ тэр Трампыг "хулчгар" гэж тохуурхсан байна.

Түүний ярилцлагын өмнө Ардчилсан Намаас 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден “хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол олон нийтийн газарт амны хаалт заавал зүүдэг болгоно” гэж мэдэгдсэн юм. Одоогоор тус улсын засаг захиргаа амны хаалт зүүхийг албадлага биш, сайн дурын хэрэг гэж үзэж байгаа.

Баасан гарагт NPR сувагт ярихдаа Нэнси Пэлоси “Би Жо Байдентай бүрэн санал нийлж байна. Бид цар тахлын энэ үед амны хаалтыг заавал зүүдэг болох ёстой. Үнэндээ манай эрүүлийг хамгаалах байгууллага ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ амны хаалт зүүхийг албадлага болгож чадахгүй байгаа юм” гэж ярьжээ.

Тэр цааш нь ярихдаа “Тэр амны хаалт зүүхгүй байснаараа энэ улс оронд ямар үлгэр жишээ үзүүлж байна вэ? Тэр ямар хулчгар зан гаргаж байна вэ? Энэ бол өөрийгөө хамгаалах тухай биш, бусдыг хамгаалах тухай асуудал юм” гэсэн байна.

Пэлоси Трампыг шүүмжлэхдээ тохуурхсан өнгө аястай үг анх удаа хэрэглэсэн нь энэ биш. Өнгөрсөн сард хэвлэлд ярихдаа тэр Трампыг “илүүдэл жинтэй” гэж тодорхойлж байв.

Тухайн үед Трамп коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалахын тулд хумхаа өвчний эсрэг эм (hydroxychloroquine) хэрэглэж байгаагаа сэтгүүлчдэд ярьж байсан юм. Гэвч энэ эм Covid-19 өвчлөлөөс хамгаалж чаддаг эсэхийг шинжлэх ухаан албан ёсоор батлаагүй байгаа.

Энэ сарын эхээр АНУ-ын засаг захиргаа “hydroxychloroquine” эмийг коронавирусийн эмчилгээнд ашиглахыг хориглосон юм.

Тухайн үед Пэлоси CNN сувагт ярихдаа “Эрдэмтдийн батлаагүй эмийг дураараа хэрэглэх хэрэггүй гэж би ерөнхийлөгчдөө зөвлөмөөр байна. Ялангуяа түүний насны хүн, түүн шиг жин ихтэй хүн бүр ч дэмий” гэж байжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-д 40,000 орчим хүн коронавирусийн халдвар авсан нь нэг өдрийн дотор хамгийн олон тохиолдол илэрсэн үзүүлэлт болсон юм.

Долоо хоногийн өмнө Дональд Трамп мэргэжилтнүүдийн анхааруулгыг үл хэрэгсэн Оклахомагийн Тулса хотод сонгуулийн ажиллагаагаа зохион байгуулахад түүний ажилтнууд, бие хамгаалагчид, сэтгүүлчдээс олон хүн коронавирусийн халдвар авч байв.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 2.5 саяд ойртож, 125,000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

x