Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.27/

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчний талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн Д.Нарангэрэл цар тахлын талаарх шинэ мэдээллүүдийг хүргэлээ. 

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар COVID-19-ийн халдвар 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 9,896,000 хүн өвчилж, 496,000 хүн эндсэн байна. 

5.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн сая хүн эмчлэгдэж байна. 

Сүүлийн 24 цагт 182,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна. Үүнийг өмнөх өдөртэй харьцуулбал, өвчлөл 33 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. 

Бразилд 46,000, АНУ-д 40,000, Энэтхэгт 15,000-аар өвчлөл нэмэгдсэнээрээ 24 цагт өвчлөл хамгийн ихээр нэмэгдсэн орнууд болж байна. Ялангуяа, АНУ-д бүртгэгдсэн энэ тоо цар тахал гарснаас хойш өдөрт хамгийн олон шинэ халдвар бүртгэгдсэн тохиолдол болж байна. 

Мөн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн захирал мэдэгдэхдээ COVID-19-ийн эсрэг эм, өвөрмөц вакцин гараагүй цагт бидний хийж чадах хамгийн найдвартай зүйл бол хүн хоорондын зайг барьж, амны хаалтаа зүүх гэдгийг хэлсэн. 

Хөл хориогоо сулруулаад байсан АНУ-ын Техас, Флорида, Аризона зэрэг мужууд эргээд хөл хориог чангалж байна. 

ОХУ-д 24 цагийн хугацаанд 6,800 хүн шинээр өвчилж, 176 хүн нас барсан байна. Буриад, Тува Читад өвчлөл 93-270 хүнээр нэмэгдсэн. Мөн Эрхүү мужид 419 хүн шинээр халдвар авсан. Энэ нь ОХУ-д цар тахал гарснаас хойш Эрхүү мужид өдөрт хамгийн олон шинэ халдвар бүртгэгдсэн тохиолдол болж байна. Шинээр зургаан хүн нас барж, нийт нас баралт 250 боллоо. 

Тувад мөн шинээр 270 хүн өвчиллөө. Ийнхүү ОХУ-д халдвар тасралтгүй нэмэгдэж байгаагаас эрүүл мэндийн болон бусад тусламж, үйлчилгээ нэлээд доголдох байдалд шилжсэнийг анхааруулсан байна. 

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/252483752718183/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.