Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан: БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 26
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

БИЕ ДААСАН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ 

Урьдчилсан сонголтын мэдүүлэг болон (эсвэл) тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/ICS/005, MCA-M/ICS/006

Улаанбаатар хот, Монгол Улс

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорац гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар ньсан гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой. 

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.

Монголын МСС нь Урьдчилсан сонголтын мэдүүлэг болон тендерийн санал үнэлэх, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монголын МСС нь энэхүү бие даасан зөвлөх сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.

Үнэлгээний хороо тус бүрт хамгийн ихдээ гурван (3) зөвлөхийг шалгаруулна. Шалгарсан бие даасан зөвлөхүүдтэй дараах барилга угсралтын ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох Урьдчилсан сонголтын мэдүүлэг, өрсөлдөөнт тендерийн санал үнэлэх үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулна. Үүнд:

  1. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох урьдчилсан сонголт;
  2. Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох урьдчилсан сонголт;
  3. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох өрсөлдөөнт тендер шалгаруулалт;
  4. Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох өрсөлдөөнт тендер шалгаруулалт зэрэг багтана.

Урьдчилсан сонголтын мэдүүлгийг үнэлэх ажлын хүрээнд бие даасан зөвлөхүүдээс бүрдсэн үнэлгээний хороо нь дурдсан барилга угсралтын ажлын өрсөлдөөнт тендер шалгаруулалтад оролцох шаардлага хангасан компаниудын хураангуй жагсаалтыг дээрх гэрээний багц бүрээр гаргана. Урьдчилсан сонголтын баримт бичиг нь МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журмын Чанар, үнийн хосолмол аргачлалын зарим бүрэлдэхүүн хэсгийг агуулсан байна. Монголын МСС нь хураангуй жагсаалтад багтсан компаниудын дунд нээлттэй тендер шалгаруулалтыг МСК-ын Өндөр үнийн дүн бүхий барилга, угсралтын ажлын тендерийн жишиг баримт бичгийг (Standard Bidding Document for Procurement of Large Works) ашиглан зохион байгуулна. Тус ажлын тендер шалгаруулалтын хүрээнд бие даасан зөвлөхүүд нь хураангуй жагсаалтад багтсан оролцогчдын ирүүлсэн тендерийн саналыг үнэлэх ажлыг гүйцэтгэнэ.

Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Зөвлөх холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Усны салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба ажлын туршлагад тавигдах дараах тусгай шаардлагуудыг хангасан байна. Үүнд:  
    • Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Урьдчилсан сонголтын мэдүүлэг, тендерийн санал үнэлэх зөвлөх нь ус эсвэл хаягдал ус цэвэршүүлэхтэй холбоотой 3-аас доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
    • Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Урьдчилсан сонголтын мэдүүлэг, тендерийн санал үнэлэх зөвлөх нь Дамжуулах хоолой суурилуулах, насос станц барих, гүний насос болон холбогдох цахилгаан ба хяналтын хэрэгслийг суурилуулахтай холбоотой 2-оос доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;  
  • Томоохон барилга, угсралтын ажлын, тухайлбал усны салбарт ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлж байсан туршлагатай байх;  
  • Олон улсын донор байгууллагын санхүүжүүлсэн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх зэрэг багтана.

Бие даасан зөвлөх нь дээрх чадавхийн шалгууруудыг хангаж байвал нэг болон түүнээс дээх тооны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах санал ирүүлж болно.

Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.

Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request of Complete RCQ for the Individual Consultant Selection to review Pre-Qualification Applications and/or Bids submitted by qualified firms” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 7 дyгаар сарын 3-ны өдрийн 10.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуултын хариулт, тодруулгыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.

Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагаас өмнө Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх урилга (RCQ)-д заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН


 

 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

Request For Consultant's Qualifications

Individual Consultant’s Services to review Pre-Qualification Applications

and/or Submission of bids from qualified firms

MCA-M/ICS/005 and MCA-M/ICS/006

Ulaanbaatar, Mongolia

26th June 2020

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (the “MCA-Mongolia”), intends to apply a portion of the MCC Funding to eligible payments under a contract for which this Request for Consultants Qualification is issued. Any payments made by the MCA Entity under the proposed contract will be subject, in all respects, to the terms and conditions of the Compact and related documents, including restrictions on the use and distribution of MCC Funding. No party other than the Government and the MCA Entity shall derive any rights from the Compact or have any claim to the proceeds of MCC Funding. The Compact and its related documents can be found on the MCC (www.mcc.gov) and MCA-Mongolia website (https://mca-mongolia.gov.mn/).

The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related investment activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant (“AWPP”);
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

MCA-Mongolia now invites applications from eligible Individual Consultants to provide the consultant services to review Pre-Qualification Applications and/or Submission of bids from qualified firms. MCA-Mongolia will not consider interests and qualifications from companies or organizations for this selection of individual consultants.

The individual consultants who are successful shall be called upon to become members of one or more Application Review Panels for the following pre-qualifications:

  1. Pre-qualification for Construction of AWPP and SCADA controls (CP-2);
  2. Pre-qualification for Construction of Well houses/Pumping Station/Conveyance/fiber optic cables for SCADA (CP-3);
  3. Submission of bids from qualified firms for AWPP and SCADA controls (CP-2);
  4. Submission of bids from qualified firms for Construction of Well houses/Pumping Station/Conveyance/fiber optic cables for SCADA (CP-3).

During the evaluation of pre-qualification applications, the individual consultant shall recommend to MCA-Mongolia the applicant firms to be included in the pre-qualified shortlist for each of these contract packages. The pre-qualification phase will be based on the MCC Standard Bidding Document (SBD) for Pre-Qualification of Works and will incorporate elements from MCC’s Quality and Price Based Selection process. For the bidding phase of these two works packages, MCA-Mongolia intends to use invitations for bid based on the MCC Standard Bidding Documents (SBD) for Procurement of Large Works. During the competitive bidding process, the individual consultants will evaluate the bids submitted by the qualified bidders.

For each position, the consultant is expected to have the following qualifications and experience:

  • The Consultant shall hold a minimum of a bachelor’s degree or equivalent in a related field;
  • A minimum of 15 years of demonstrable experience in the water sector including:
    • For evaluation of the Advanced Water Purification Plant (AWPP): significant involvement in a minimum of three projects for treatment of water or wastewater;
    • For evaluation of the Well houses/Pumping Station/Conveyance/SCADA: significant involvement in a minimum of two projects which installed main transmission pipelines, construction of pump stations, installation of submersible pumps and associated electrical and controls equipment;
  • Experience in the evaluation process for large works procurements specially in the water sector;
  • Work on international donor funded projects preferred but not required;
  • Excellent written and oral communication skills in English.

Individuals may indicate their interests in more than one area if they meet the qualification requirements.

Detailed Terms of Reference and Submission Documents are included in Request for Consultants’ Qualifications Document.

Consultants will be selected under the Individual Consultant Selection (ICS) method in accordance with the procedures set out in the MCC Program Procurement Guidelines that are provided on the MCC website (https://www.mcc.gov/resources/doc/programprocurement-guidelines). 

Consultants should send an e-mail with the subject line “Request of Complete RCQ for the Individual Consultant Selection to review Pre-Qualification Applications and/or Submission of bids from qualified firms” to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com with a copy to procurement@mca-mongolia.gov.mn. Interested consultants should provide their full contact information in the email message. This will also ensure that interested consultants receive updates regarding this RCQ.

Any clarifications needed shall be submitted in writing to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, cc to procurement@mca-mongolia.gov.mn not later than 3rd of July 2020 by 10:00am, Ulaanbaatar Time. MCA-Mongolia will consolidate all submitted requests for clarifications and will issue a Q&A document not later than 3rd of July, 2020 by 05:00pm, Ulaanbaatar Time.

Qualification documents must be uploaded to the submission link specified in the RCQ document not later than  8th of July, 2020, at 10:00 am, Ulaanbaatar time, Mongolia (GMT+08.00). Only electronic submissions will be permitted (hard copies will not be accepted). Late submissions will be rejected. 

Millennium Challenge Account–Mongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.