Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчдын ирц ба нэр дэвшигчдийн авсан санал зөрүүтэй байгаад СЕХ тайлбар хийлээ

ikon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын ирц ба нэр дэвшигчдийн авсан санал зөрүүтэй байгаа талаар янз бүрийн тайлбар, байр суурийг олон нийтийн сүлжээнд бичээд байна. 

Үүнтэй холбоотой зарим асуудалд тайлбар хийе.

НЭГ. Цагаан сонголтыг тооцох

Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдын ирц ба нэр дэвшигчдийн авсан санал зөрүүтэй байгаа асуудлаар дараах тайлбарыг оруулсан байна. 

Тэдний өгч буй тайлбараар "Энгийн нэг 4 аргын тоо бодож үзье. Жишээ нь Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрог нь 2 мандаттай. Нийт 28,053 сонгогч саналаа өгчээ. Эдгээрээс 53 сонгогч огт саналаа тэмдэглээгүй буюу хүмүүсийн хэлдгээр "цагаан сонголт" хийжээ. Үлдсэн 28,000 сонгогч 2 хүний төлөө саналаа өгнө. Нийт саналын тоо хэд байх вэ?
28053 - 53 = 28000 х 2 санал = 56000" гэжээ.

ХОЁР. Сонгогчдын ирцийн дүн мэдээ болон нэр дэвшигчдийн авсан саналыг зөрүүтэй цагаар харьцуулж болохгүй

Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдын ирцийн дүн мэдээг 2020 оны зургаадугаар сарын 24-ний:

  • 13:15 цагт 12:00 цагийн,
  • 18:10 цагт 17:00 цагийн,
  • 22:00 цагт 21:00 цагийн буюу санал хураалт дуусахаас нэг цагийн өмнөх мэдээг танилцуулсан.

Тэгвэл зарим нэр дэвшигч, улстөрийн нам эвсэл сонгогчдын 21 цагийн ирцийн дүн мэдээг 22 цагаас хойш зарлагдаж эхэлсэн нэр дэвшигчдийн авсан саналыг нэмж харьцуулан иргэдэд ташаа мэдээлэл түгээж байгааг анхаарна уу. 

iKon.mn сайтын "Сонгууль 2020" хуудаст яг одоогийн байдлаар 12:00, 17:00, 21:00 цагийн ирцүүд нэгтгэгдээд байгаатай ЭНД дарж танилцах боломжтой. 

Ингэхдээ бид 12:00, 17:00, 21:00 цагийн мэдээллийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас тухайн цаг мөчид нь авсан бол 22:00 цагийн ирцийн нэгтгэсэн мэдээг Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллээс бэлтгэн нэмсэн болно.