Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"ГССҮТ-ийн баруун урд уулзварт гарсан ослын улмаас хүн гэмтээгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Есөн-Эрдэнэ Төмөрбаатар фэйсбүүк хуудсаас авав.

Өнөөдөр ГССҮТ-ийн баруун урд уулзварт хоёр машин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоо "Өнөөдөр 15:15 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу ГССҮТ-ийн баруун урд уулзварт Ford transit автомашин Kia маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан.

Тодруулбал, зүүн талаасаа чигээрээ явж байгаад хойноос ирж байсан машинтай мөргөлдөж, Ford transit автомашин унасан байна.

Kia маркийн автомашины жолооч 29 настай, Ford tranzit автомашины жолооч 34 настай эрэгтэй хүмүүс байсан.

Осол гарах үед автомашинд жолоочдоос өөр зорчигч байгаагүй бөгөөд ослын улмаас хүн гэмтээгүй.

Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна" хэмээв.

 
Есөн-Эрдэнэ Төмөрбаатар фэйсбүүк хуудсаас авав.