Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайн өмнөх "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-д хөгжимт усан оргилуур барих ажил бүрэн дуусжээ

ikon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын нийт 13 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газруудыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470,444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгыг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүлсэн юм.

Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд хувийн хэвшилд байсныг ийнхүү нийслэл эргүүлэн өөрийн өмчид буцаан авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлыг эхлүүлсэн.

Үүний нэг нь Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дууслаа.

Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn
Тус бүтээн байгуулалтын хүрээнд 7,200 м2 ногоон байгууламж хийгдэж 84м урт 23.6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбайтай болголоо.
Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn
Гэрэл зургийн эх сурвалж: ulaanbaatar.mn

Тохижилтын ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэлээ гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.