Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Таслал гээд байгаа нь мянгачилсан таслал байсан. Тоон утга дээр алдаа байхгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн санал хураалтын дүнг зургаадугаар сарын 24-ний орой СЕХ-ны дэлгэцээр үзүүлэх үед зөвхөн бие даагчдын саналын тоон дээр таслал орж ирсэн талаар өнөөдөр бие даагчид мэдээлэл хийсэн.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэр энэ талаар СЕХ-ны Мэдээлэл технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат тайлбар өглөө.

Тэрбээр "Мэдээлэл технологийн төв мэдээллийг дэлгэцэн дээр шууд дамжуулсан. Энэ яриад байгаа таслал нь та бүхний мэдэж байгаачлан мянгачлах таслах юм. Жишээ нь, нэг саяыг бичихдээ 1,000,000 гэдэг. Мянгыг 1,000, мянга хоёр зууг 1,200 гэж бичдэгтэй адилхан мянгачилсан таслал байсан.

Мянгачилсан таслал нь зарим бие даагчийн санал мянгаас дээш болоод ирэхэд гарч ирсэн. Тэгсэн манай эрэмбэлдэг функц ажиллахгүй эрэмбэ дараалалгүйгээр шууд гаргаад ирсэн.

Тоон утга нь хэвээрээ байгаа ба тоон дээр өөрчлөлт хийсэн юм байхгүй, дүн хэвээрээ байгаа. Дээрээс нь, санал тоолох төхөөрөмж маань билл дээр /цаасан дээр/ дүнгээ гаргаад хэвлээд өгчихсөн. Тэрийг нь бүх ажиглагч нар мэдэж байгаа. Түрүүн хэлсэнчлэн хяналтын тооллогыг 800 гаруй хэсэг дээр хийчихсэн. Дүнд алдаа байхгүй" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/898553590627235/?__tn__=%2CdkC-R&eid=ARBaT_lpjzEMdBTIEFip3gxEr6UqhFK-mPsA6rv3h2sjjw8BTSmiEgLMorZ0Qn26aMaSwnA3K39ZwKEI&hc_ref=ARQiQOqjEVU2t-1q5dj_g_SNlMonkCmnwS5YmkcwP5Np9yBnfQMsSOni2lfg533rg-k