Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.26/ боллоо. 

Шүүхээс уг хэргийн шүүх хуралдааныг долоодугаар сарын 2-н хүртэл хойшлуулсан бөгөөд Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. Энэ талаар шүүхээс мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2596055350610989/

Шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нар нь өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 10:00 цагт дахин товлосон байна.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээжээ.