Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож тоймыг танилцууллаа.
Дэлхий дахинаа COVID-19 халдвартай холбоотой 36,237 эрдэм шинжилгээний судалгааны ажил хийгджээ. Мөн 158 эмнэл зүйн туршилт судалгаа амжилттай хийгдсэн байна.
1. Испани улсын 15 эмнэлэгт коронавирусийн халдвартай 989 өвчтөн оролцсон судалгаа хийжээ.
Ингэхэд өвчтөнүүдийн:
Мөн тэдгээрийн 91 хувьд нь үнэрлэх, амтлах мэдрэмж нь хоёр долоо хоногийн дотор хэвийн байдалдаа эргэн орсныг эрдэмтэд тогтоосон байна.
2. Энэтхэг улсын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд урт хугацаанд илэрч болох хүндрэлүүдийг судлан гаргажээ.
Учир нь 2003 онд коронавирусийн нэг төрөл SARS-аар өвдсөн хүмүүст дөрвөн жилийн дараа судалгаа хийхэд 60 хувьд нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн байсныг тогтоожээ.
3. БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан 917 өвчтөний дунд судалгаа хийсэн байна.
Судалгааны багийнхан өмнө нь мэдрэлийн гаралтай өвчнөөр өвдөж байсан, 60-аас дээш настай хүмүүст энэ эрсдэл өндөр тохиолдож байна гэж үзжээ.
4. Бельги, Франц, Швейцар зэрэг улсын эрдэмтэд хамтарсан тархвар зүйн судалгааг хийжээ. Судалгаагаар коронавирус 4°С градуст хамгийн тэсвэртэй байдаг бөгөөд температур ихсэх тусам тэсвэргүй болдог нь тогтоогджээ.
Түүнчлэн судалгааны тайланд аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээгдэх хүртэл коронавирусийн 2 болон 3 дахь давлагаа үүснэ хэмээсэн байна. Иймд вакцин, эмчилгээний арга тодорхой болох хүртэл аль болох олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүсээр байх хэрэгтэйг зөвлөжээ.
5.Испани улсын Мадридын их сургуулийн эрдэмтэд хамар, хоолой, амны салст дахь вирусийн түвшинг судалжээ.
Амны салстад коронавирусийн түвшин их байх тусам өвчтөн хүндэрч байна гэж үзэж байна. Халдвар авсан эхний өдрүүдэд хамар, хоолой, амны салст дахь түвшин, уушгины вирусийн түвшнээс өндөр байдаг тул халдвар тараах магадлал өндөр байгааг хэлжээ.
Иймд шинж тэмдэг илэрсэн үед амны хаалт зүүх, амаа ариутгах, содын уусмалаар амаа сайн зайлахыг зөвлөсөн байна.
6.БНХАУ-ын эрдэмтэд өвчтөнүүдэд хоол боловсруулах системд гарч буй өөрчлөлтүүдийн талаар тоймлон судалжээ. Судалгаанд 6,686 өвчтөн хамруулж, дүгнэхэд 15 хувьд нь дотор нь муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох шинж тэмдэг илэрсэн байна. Мөн тэдгээрийн 19 хувьд нь элэгний өөрчлөлт гарчээ.
Хоол боловсруулах системд өөрчлөлт орсон өвчтөнүүдийн 10 хувьд нь амьсгалын замын системийн шинж тэмдэг илрээгүй аж. Түүнчлэн хоол боловсруулах системийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд хүнд хэлбэрээр өвдөх магадлал 3 дахин илүү байна гэж эрдэмтэд тогтоожээ.
ВИДЕО: