Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ишцог: Хүрээ цамын үйл ажиллагааг телевиз болон цахим хэлбэрээр олон нийтэд хүргэнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадам хэрхэн явагдах талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ.  

“Хүрээ цам 2020" шашин соёлын үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно

 
гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон арга хэмжээ хойшлогдож байна. Гандантэгчэнлин хийдээс энэ жил уг ёслолыг тасалдуулахгүй явуулахын тулд “Хүрээ цам 2020”-ыг зохион байгуулна.

Олон нийтийг хамарсан морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагаа энэ жил болохгүй болсныг мэдэгдье. Харин “Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн есний өдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Тодруулбал, зургаадугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд болох жахар цамын хурал 29-ний өдөр Батцагаан дуганы голын талбайд хурах юм. Мөн олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй болсон. Харин гол шашны төлөөллүүд оролцож, ариутгал хамгаалалт халдваргүйжүүлэлт дор үйл ажиллагааг зохион байгуулна” гэдгийг  хэллээ.

 Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ

 
гэрэл зургийг MPA.mn

Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог "Зургаадугаар 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой. Хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд энэ жил хүрээ цам зохион байгуулахаар болсон" хэмээв. 

“Хүрээ цам 2020” шашин, соёлын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

  • 6 сарын 26-нд 15:00-17:00 цагт Адислалын хурал
  • 6 сарын 27,28-нд 07:00-18:00 цагт жахар цамын хурал /дотоод цам харайх/
  • 6 сарын 28-29-ний шөнө 22:00-08:00 цагт Жахар цамын хурал /дотоод цам харайх/
  • 6 сарн 29-ний 08:00-09:00 цагт Очирваань сахиусны тахилгатай

Нээлтийн ёслол /2020.06.29/

  • 09:30 цагт Соёбо туг залах /сэмбэрэмтэй/
  • 09:45 цагт МБШТ гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ
  • 09:50-14:00 цагт Хүрээ цам
  • 14:00-16:00 цагт Данраг хурна

6 сарын 30-ны өдөр

  • 09:00-14:00 Гомбо, Чойжоо, Лхам сахиусны тахилга