Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ялалтын баярын парадад жагссан алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана

ikon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:12 2020/06/26

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр 08:33 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч  эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна. 

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/545138386180969/

08:36 2020/06/26

Ялалтын баярын сүрт жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирлээ

Аугаа эх орны дайны Ялалтын баярын 75 жилийн ойн сүрт жагсаалд оролцсон монгол цэргүүд эх орондоо ирж байна. 

Энэ удаагийн нислэгээр цэргийн 75 алба хаагч ирж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очиж байв.

Дараах видео бичлэгээс Монгол цэргүүдийн жагсаалын хэсгийг үзнэ үү.