Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бараа бологчдоос нь коронавирусийн халдвар илэрсэн тул Киргизийн ерөнхийлөгч ялалтын парадад оролцолгүй буцжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Киргизистан улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор Мягмар гарагт ОХУ-ын нийслэл Моска хотод айлчлан ирсэн юм.

Гэтэл түүнийг дагалдан явсан хүмүүсийн дотроос хоёр хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон тул Жээнбеков өчигдөр баярын арга хэмжээнд оролцолгүй Киргизийн нийслэл Бишкек хот руу буцсан байна.

Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн, халдварын шинж тэмдэг илрээгүйг Москва дахь Киргизийн элчин сайдын яамнаас мэдээлжээ.

 

Эх сурвалж: ТАСС