Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн хүнсний захад борлуулж байсан ногоо, жимснээс коронавирус илэрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд хийгдэж буй дэлхийн улс, орнуудын тандалт судалгааны тоймыг мэдээлж буй.

Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 24 дэх дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.

"Кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндэрч, амь насанд эрсдэл учруулдаг"

1. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд стрессийн нөлөөгөөр цусанд үүсдэг кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндрэх улмаар амь насанд эрсдэл учруулдаг болохыг тодорхойлжээ.

Коронавируст халдвараар хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл илэрч байна

2. Коронавируст халдварын улмаас хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл илэрч байгаа тухай Швед улсын Готенбургийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.

Тиймээс халдварын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн цусны шинжилгээнд GFAP (glial fibrillary acidic protein), NfL (neurofilament light chain protein) биомаркерийг хянаж тархины гэмтлээс сэргийлэх боломжтой гэж үзжээ.

COVID-19-ийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх коктейл бүтээжээ

3. АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх коктейл бүтээжээ.

Ковид-19-өөр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнг хулганад тарьж инженерчлэлийн аргаар гаргаж авсан уг коктейлийг өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад хэрэглэж эхэлжээ.

Эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна

4. БНХАУ-ын Вэнзоу хотын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна гэж үзжээ.

Хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 2 удаагийн шинжилгээгээр коронавирус илэрчээ

5. Бээжин хотын Шинфади хүнсний захад борлуулж байсан хүнсний ногоо, жимс, жимсгэнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.

Ийм тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавирус харанхуй, чийглэг, бохирдол ихтэй орчинд удаан хадгалагдах боломжтой гэжээ.

ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ

6. Москвагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд вакцины туршилт судалгааг 18 эмнэлгийн ажилтанд сайн дурын үндсэн дээр хийжээ.

Судалгааны эхний үр дүн 28 хоногийн дараа тодорхой болох аж.

ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.