Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бие даагч П.Галиндэв Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс олон санал авсан ч "хоосон хоцорсон" СОНГУУЛЬ

З.Санжаа, iKon.mn
2020 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт, нэр дэвшигчдэд ногдох сонгогчийн тоо зэрэг нь харилцан адилгүй хуваарилагддаг тухай судлаачид шүүмжилсээр ирсэн. 

Ялангуяа хот, хөдөөгийн тойргуудын хуваарилалт, сонгогчийн тоо тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа талаарх статистикийг бид УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог хуваалтын өмнө бэлтгэсээр байсан ч тусыг эс олсон билээ. 

Ерөөс мажоритар системээр сонгууль явуулахад газар нутгаар нь тойргийг хуваах уу, хүний тоогоор нь хуваах уу ... г.м төвөгтэй асуудалтай тулдаг, шүүмжлэл дагуулдаг аж. Уг систем нэр дэвшигчдийг ижил тэгш нөхцлөөр өрсөлдөх боломжоор хангаж чадахгүй, хамгийн гол нь сонгогчдын санал гээгдэх магадлал өндөр юм.

Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10,175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол Нийслэлийн БГД-т Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй. Зөрүү нь 16,715. Зөвхөн зөрүү саналын тоо нь л гэхэд нийт нэр дэвшигчдийн эхний ТОП 15 хувьд багтах хэмжээний тоо гарч байна.

Хамгийн олон саналаар сонгогдсон Н.Учралаас эхлээд хамгийн цөөн саналаар сонгогдсон Г.Мөнхцэцэг хүртэл 148 нэр дэвшигчийн нэр байна.

Өрөөр хэлбэл, УИХ-д сонгогдохдоо хамгийн бага хүний санал авсан Г.Мөнхцэцэгээс илүү олон санал авсан 72 нэр дэвшигч УИХ-д суудалгүй хоцоржээ.

Сонгуульд нэр дэвшсэн нийт 606 хүнээс хамгийн өндөр санал авсан эхний 30 хүн (ТОП 5%) дотор УИХ-д сонгогдож чадаагүй хоёр хүн байна. Эдгээр нь БГД-т нэр дэвшигч Д.Лүндээжанцан (МАН), П.Галиндэв (Бие даан нэр дэвшигч) нар юм.

Тухайн тойргийнхоо (Хэнтий) сонгогчдын хамгийн өндөр хувиар сонгогдсон нэр дэвшигч бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Тэрбээр тухайн тойргийн сонгогчдынхоо 72.24 хувийн санал буюу 25,356 хүний саналаар сонгогдсон юм. Гэсэн хэдий ч хотод бие даан нэр дэвшигч, УИХ-д суудал авч чадаагүй П.Галиндэвээс бага хүний санал авсан байна. П.Галиндэв 25,866 хүний санал авсан ч сонгогдож чадаагүй. 

Энэ нь Монголд нэг сонгогчийн саналын жин, төлөөлөх чадамж харьцангуй өөр өөр байгааг илэрхийлсээр байна. 

График, УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс хамгийн олон санал авсан 148 хүний жагсаалт, 

Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрүүлж харах боломжтой. Ногоон өнгө УИХ-д сонгогдсоныг, Улбар өнгө сонгогдож чадаагүй нэр дэвшигчийг илтгэнэ.

Улаан өнгө сонгогдож чадаагүй нэр дэвшигчийг илтгэнэ

1 Ням-Осорын Учрал Монгол Ардын нам         53,651
2 Хассуурийн Ганхуяг Монгол Ардын нам         50,073
3 Жамбалын Ганбаатар Монгол Ардын нам         48,624
4 Жигжидсүрэнгийн Чинбүрэн Монгол Ардын нам         41,004
5 Ганибалын Амартүвшин Монгол Ардын нам         37,476
6 Даваажанцангийн Сарангэрэл Монгол Ардын нам         37,457
7 Долгорсүрэнгийн Сумъяабазар Монгол Ардын нам         36,785
8 Баттөмөрийн Энхбаяр Монгол Ардын нам         36,363
9 Хүрэлбаатарын Булгантуяа Монгол Ардын нам         35,472
10 Цэрэнпилийн Даваасүрэн Монгол Ардын нам         33,783
11 Төмөрбаатарын Аюурсайхан Монгол Ардын нам         33,356
12 Хишгээгийн Нямбаатар Монгол Ардын нам         32,962
13 Содномын Чинзориг Монгол Ардын нам         32,808
14 Пүрэв-Очирын Анужин Монгол Ардын нам         32,031
15 Энхтайваны Бат-Амгалан Монгол Ардын нам         30,870
16 Дуламдоржийн Тогтохсүрэн Монгол Ардын нам         30,020
17 Лхагвын Мөнхбаатар Монгол Ардын нам         29,351
18 Лувсанцэрэнгийн Энх-Амгалан Монгол Ардын нам         27,931
19 Мөнхөөгийн Оюунчимэг Монгол Ардын нам         27,339
20 Салдан Одонтуяа Ардчилсан нам         27,143
21 Данзангийн Лүндээжанцан Монгол Ардын нам         26,890
22 Одон Цогтгэрэл Ардчилсан нам         26,644
23 Пүрэвдоржийн Галиндэв Бие даан нэр дэвшигч         25,866
24 Ухнаагийн Хүрэлсүх Монгол Ардын нам         25,356
25 Дамдин Цогтбаатар     Монгол Ардын нам         25,333
26 Батсүхийн Саранчимэг Монгол Ардын нам         25,228
27 Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Ардын нам         25,169
28 Бадарчийн Жаргалмаа Монгол Ардын нам         24,867
29 Тогмидын Доржханд Зөв хүн электорат эвсэл         24,449
30 Гомбожавын Занданшатар Монгол Ардын нам         24,029
31 Болдын Жавхлан Монгол Ардын нам         24,026
32 Цэндийн Мөнх-Оргил Монгол Ардын нам         23,637
33 Жуковын Алдаржавхлан Монгол Ардын нам         23,606
34 Гочоогийн Ганболд Монгол Ардын нам         23,560
35 Пүрэвсүрэнгийн Наранбаяр Зөв хүн электорат эвсэл         23,479
36 Хавдисламын Баделхан Монгол Ардын нам         23,379
37 Жамъянхорлоогийн Сүхбаатар  Монгол Ардын нам         23,355
38 Энхбаярын Батшугар Та бидний эвсэл         22,991
39 Жаргалтулгын Эрдэнэбат Монгол Ардын нам         22,965
40 Телуханы Аубакар Монгол Ардын нам         22,662
41 Дамбын Батлут Монгол Ардын нам         22,621
42 Чинбатын Ундрам Монгол Ардын нам         22,583
43 Чимэдийн Хүрэлбаатар Монгол Ардын нам         22,562
44 Ширнэнбанди Адъшаа Ардчилсан нам         22,549
45 Буланы Бейсен Ардчилсан нам         22,448
46 Гонгор Дамдинням Монгол Ардын нам         22,347
47 Айпын Гылымхан Монгол Ардын нам         22,239
48 Сайнбуянгийн Амарсайхан Монгол Ардын нам         21,969
49 Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Монгол Ардын нам         21,849
50 Жамъянгийн Мөнхбат Монгол Ардын нам         21,478
51 Дашдондог Ганбат Ардчилсан нам         21,427
52 Баттогтохын Чойжилсүрэн Монгол Ардын нам         21,378
53 Борхүүгийн Дэлгэрсайхан Монгол Ардын нам         21,238
54 Дакей Мурат Ардчилсан нам         21,185
55 Цэрэнжамц Мөнхцэцэг Монгол Ардын нам         20,584
56 Ганзоригийн Тэмүүлэн Монгол Ардын нам         20,204
57 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Монгол Ардын нам         19,887
58 Баагаагийн Баттөмөр Монгол Ардын нам         19,824
59 Норовын Алтанхуяг Бие даан нэр дэвшигч         19,595
60 Жамба Батсуурь Ардчилсан нам         19,451
61 Дамдинсүрэнгийн Өнөрболор Монгол Ардын нам         19,412
62 Банзрагч Түвшин Ардчилсан нам         19,275
63 Жалбасүрэнгийн Батзандан Шинэ эвсэл         19,237
64 Намсрайн Цэрэнбат Монгол Ардын нам         19,221
65 Амгалан Адъяасүрэн Ардчилсан нам         19,076
66 Цэдэндамбын Цэрэнпунцаг Монгол Ардын нам         18,828
67 Батмөнхийн Батцэцэг Монгол Ардын нам         18,790
68 Бөхчулуун Пүрэвдорж Ардчилсан нам         18,578
69 Ламжавын Гүндалай Ард Түмнээ Хайрлая нам         18,542
70 Жигжидийн Батжаргал Монгол Ардын нам         18,531
71 Пүрэв Нүрзэд Ардчилсан нам         18,490
72 Сандагийн Бямбацогт Монгол Ардын нам         18,464
73 Рахметийн Гажайв Ардчилсан нам         18,203
74 Зандаахүү Энхболд Ардчилсан нам         18,170
75 Чимид  Батцогт Ардчилсан нам         18,111
76 Лхагваагийн Элдэв-Очир Монгол Ардын нам         18,080
77 Оюунсайхан Алтангэрэл Ардчилсан нам         17,824
78 Чимиддорж Даваабаяр Ардчилсан нам         17,433
79 Төмөртогоогийн Энхтүвшин Монгол Ардын нам         17,411
80 Наянтай Ганибал Ардчилсан нам         17,305
81 Батхүү Ганхөлөг Ардчилсан нам         17,277
82 Пүрэвбаатарын Мөнхтулга Ардчилсан нам         17,155
83 Сайнхүүгийн Ганбаатар Та бидний эвсэл         17,034
84 Содномзундуй Эрдэнэ Ардчилсан нам         17,031
85 Жадамбаагийн Баясгалан Ардчилсан нам         17,012
86 Хаянгаа Болорчулуун Монгол Ардын нам         16,798
87 Отгоогийн Батнасан Монгол Ардын нам         16,702
88 Базарсадын Жаргалсайхан Шинэ эвсэл         16,680
89 Цэдэвийн Сэргэлэн Монгол Ардын нам         16,245
90 Цэвэгдорж Туваан Ардчилсан нам         16,125
91 Нанзадын Наранбаатар Монгол Ардын нам         15,929
92 Нямаагийн Энхболд Монгол Ардын нам         15,842
93 Цэдэнбалын Цогзолмаа Монгол Ардын нам         15,733
94 Жаргалсайханы Золжаргал Зөв хүн электорат эвсэл         15,706
95 Дашийн Цэндсүрэн Ардчилсан нам         15,682
96 Цогт-Очирын Анандбазар Монгол Ардын нам         15,624
97 Цэндийн Сандаг-Очир  Монгол Ардын нам         15,576
98 Ринчинням Амаржаргал Ардчилсан нам         15,403
99 Батнасангийн Оюунгэрэл Монгол Ардын нам         15,300
100 Тордайн Ганболд Бие даан нэр дэвшигч         15,242
101 Дашдэмбэрэл Бат-Эрдэнэ Ардчилсан нам         15,229
102 Бямбасүрэнгийн Энх-Амгалан Монгол Ардын нам         14,801
103 Дагвын Гантөгс Монгол Ардын нам         14,596
104 Сангажав Баярцогт Ардчилсан нам         14,578
105 Дондогдорж Эрдэнэбат Ардчилсан нам         14,548
106 Жаргалцэнгэл Эрхэмбаатар Бие даан нэр дэвшигч         14,396
107 Балжиннямын Баярсайхан Монгол Ардын нам         14,350
108 Жадамба Бат-Эрдэнэ Монгол Ардын нам         14,305
109 Цэндийн Нямдорж Монгол Ардын нам         14,273
110 Шатарбалын Раднаасэд Монгол Ардын нам         14,235
111 Даваахүү Пүрэвдаваа Ардчилсан нам         14,115
112 Сүхбаатар Батболд Монгол Ардын нам         14,091
113 Хархүүгийн Мандахбаяр Монгол Ардын нам         14,059
114 Нямтайширын  Номтойбаяр Бие даан нэр дэвшигч         13,960
115 Загдхүү Нарантуяа Ардчилсан нам         13,639
116 Домбон Үүрийнтуяа Ардчилсан нам         13,499
117 Цогтоо Одонтунгалаг Ардчилсан нам         13,472
118 Төгсжаргалын Ганди Монгол Ардын нам         13,214
119 Бямбасүрэн Баярмаа Ардчилсан нам         13,099
120 Дуламсүрэнгийн Доржпүрэв Бие даан нэр дэвшигч         13,094
121 Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД Ардчилсан нам         13,061
122 Занын Энхтөр  Монгол Ардын нам         12,998
123 Нэргүй Пунцаг Ардчилсан нам         12,950
124 Очирбат Амгаланбаатар Ардчилсан нам         12,763
125 Даймаа Батсайхан Ардчилсан нам         12,697
126 Догсом Батцогт Ардчилсан нам         12,607
127 Лувсанвандангийн Болд Шинэ эвсэл         12,557
128 Төмөрдөшийн Баярхүү Та бидний эвсэл         12,460
129 Хишигдэмбэрэл Тэмүүжин Ардчилсан нам         12,427
130 Цэнд Баатархүү Ардчилсан нам         12,422
131 Саманд Жавхлан Ардчилсан нам         12,403
132 Доржрэнцэнгийн Сүндий Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл         12,359
133 Түмэндэлгэр Батцогт Ардчилсан нам         12,339
134 Жагдаг Оюунбаатар Ардчилсан нам         12,255
135 Буяагийн Тулга Та бидний эвсэл         12,172
136 Бадамгарав Бадраа Ардчилсан нам         12,000
137 Эрдэнэбаатарын Долгион Ардчилсан нам         11,880
138 Цэдэвийн Цолмон Бие даан нэр дэвшигч         11,795
139 Гэндэндарамын Ганхүү Зөв хүн электорат эвсэл         11,705
140 Самданнямын Мөнхчулуун Бие даан нэр дэвшигч         11,579
141 Даньдайн Жаргалсайхан Шинэ эвсэл         11,401
142 Баатаржавын Мөнхсоёл Зөв хүн электорат эвсэл         11,218
143 Мижидийн Тулга Та бидний эвсэл         10,961
144 Ганбат  Очирбат Ардчилсан нам         10,761
145 Дондогдоржийн Золжаргал Ардчилсан нам         10,663
146 Осормаа Батханд Ардчилсан нам         10,620
147 Бадрахын НАЙДАЛАА Зөв хүн электорат эвсэл         10,246
148 Гомпилдоогийн Мөнхцэцэг Монгол Ардын нам         10,175