Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола вирусийн дэгдэлтийг давлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
О.Ариунтуяа: Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола вирусийн дэгдэлтийг давлаа
Sara, ikon.mn - text to speech

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийлээ.

"Дараагийн долоо хоногт нийт халдварын тоо 10 саяд хүрэх нь тодорхой"

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 9.1 сая гаруй тохиолдол, 470 мянган нас баралт бүртгэгдсэнийг ДЭМБ-д мэдээлэгджээ.

COVID-19 халдварын дэгдэлтийн эхний сард 10 мянга ч хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн сард дөрвөн сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Дараагийн долоо хоногт ч нийт халдварын тоо 10 саяд хүрэх нь тодорхой байна" хэмээн онцлов.

"Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байна"

Үргэлжлүүлэн "Вирусийн тархалтыг амжилттай зогсоосон улс, орнуудад халдвар дахин сэргэх тохиолдол гарч байна. Улс, орнуудад хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм эдийн засгийн хохирлыг багасгах давхар шаардлага тулгарч буй.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр улс, орнуудын засгийн газруудад хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар амжиргааг нь хэвээр байлгах шинэлэг шийдэл олохыг уриалжээ.

COVID-19 эрүүл мэндийн тогтолцоо, боловсон хүчинд хөрөнгө оруулахын үнэ цэнэ болон эв нэгдэл, бэлэн байдлын чухлыг ойлгууллаа.

Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байна. Эбола вирусийн эсрэг авсан арга хэмжээ буюу халдварыг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах нь COVID-19 халдварыг зогсооход мөн чухал байгаа юм" гэв.

"ДЭМБ-аас хүүхдээ хөхөөр хооллохыг зөвлөсөн"

Түүнчлэн "ДЭМБ-аас эхийн сүүгээр дамжин коронавирус хүүхдэд халдварлах чадвартай эсэхэд үнэлгээ хийсэн. 

СOVID-19 халдвар авсан нь батлагдсан 46 эхэд хийсэн тус судалгаагаар 43-ынх нь хөхний сүүнд вирус илрээгүй. Харин 3 эхэд эерэг хариу гарсан ч амьд вирус тодорхойлогдоогүй. Мөн 15 эхийн хөхний сүүний сорьцын 13-т нь дархлалын урвал үүссэн байжээ.

Тиймээс дээрх судалгаанд үндэслэн хөхөөр хооллохын ач тус нь халдвар дамжих эрсдлээс илүү гэж үзэн ДЭМБ-аас ээжүүдэд хүүхдээ хөхөөр хооллохыг зөвлөсөн" хэмээв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/817490441990912/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.