Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Olympus 84 жилийн дараа фото камерны бизнесээс гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Японы Olympus компани 84 жилийн дараа фото камерны бизнесээ зогсоохоор болжээ.

Japan Industrial Partners хөрөнгө оруулалтын сан тус компанийн фото камерны нэгжийг худалдаж авахаар яриа хэлэлцээ эхлүүлсэн тухай мэдээлсэн ч наймааны дүнг зарлаагүй байна.

Olympus компанийн камерны бизнес сүүлийн гурван жил дараалан алдагдалтай ажилласан нь гар утасны камер зах зээлд давамгайлах болсонтой холбоотой гэнэ.

Микроскоп үйлдвэрлэдэг байсан тус компани 1936 онд анх гэрэл зургийн камер зах зээлд гаргаж, сүүлдээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болсон юм. 

1970-аад он фото камерны бизнесийнх нь оргил үе байжээ.

Гэвч ухаалаг гар утасны зах зээлийн тэлэлтийн улмаас гэрэл зургийн камерны салбарын нийт зах зээл 2010-аас 2018 оны хооронд 84 хувиар унасан байна.

Одоо тус компани микроскоп болон бусад шинжлэх ухаан, анагаах ухааны оптик тоног төхөөрөмжийн бизнесээ үргэлжлүүлэх ажээ.

 

Эх сурвалж: BBC