Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.25/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.06.25/

https://www.facebook.com/iKonNews/videos/817490441990912/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,510,000 хүн өвчилж, 483,000 хүн эндсэн байна. Сүүүлийн 24 цагт 160,000 хүн шинээр халдвар авжээ. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл нэмэгдэж, нас баралт буурсан байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,176 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тасргалтгүй, хурдтай нэмэгдсээр байна.

Сиэтл-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-т, хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүнийг зочид буудлуудад байрлууллаа.

Өчигдөр 338 хүн ажиглалтад шинээр орж, 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,458 хүн ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 16 хүн эрчимт эмчилгээнд байна. Тэдний зургаагийн биеийн байдал хүнд байгаа" гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.